хүний үүсэл
Үүсэл

Homo sapiens-тэй хамгийн төстэй, одоо оршин буй зүйл амьтад бол Паны төрөлд хамаарах 2 зүйл сармагчин: Бонобо (Pan paniscus) ба Шимпанзе (Pan paniscus) юм. Эдгээр зүйл амьтад нэг гаралтай бөгөөд гол ялгаа нь "нийгмийн" (сүргийн) зохион байгуулалт болно. Бонобогийн сүргийг эмэгчин нь толгойлдог бол шимпанзегийн сүргийг эрэгчин нь толгойлно. Генийн судалгааны үр дүнгээр эрдэмтэд "6.5 сая жилийн хувьслын дараа, бонобо/шимпанзе ба хүний ялгаа нь хоорондоо төрөл биш хүмүүсийн ялгаанаас 10 дахин их, харин харх ба хулганы ялгаанаас 10 дахин бага болсон" гэсэн дүгнэлтэнд хүрсэн ба энэхүү 2 зүйл сармагчин болон хүний ДНХ-гийн 95% нь ижил байдагийг тогтоожээ. Хүний хөгжлийн шугам шимпанзегийнхаас ойролцоогоор 5 сая жилийн өмнө, гориллагийнхаас 8 сая жилийн өмнө салсан байна
1990 оноос хойшхи судалгаан дээр тулгуурлан дэвшүүлсэн таамаглалаар бол орчин үеийн хүн нь Африкт үүссэн бөгөөд бусад тивүүд рүү нүүн шилжсэн байна
Соёл иргэншил Газар тариалан нь суурин соёл, иргэншлийн үндэс болсон байна.
Орчин үеийн антропологийн шинжлэх ухааны баримтлалаар бол Homo sapiens нь Африкийн саваннад, 200,000 жилийн өмнө Homo erectus-с үүссэн бөгөөд, 40,000 жилийн өмнө Еврази ба Номхон далайн орнууд уруу, 10,000 жилийн өмнө Америк тив рүү нүүдэллэн суурьшжээ. Энэ Homo sapiens-ууд Homo erectus-с үүссэн бусад зүйлүүдийнхээ (жишээлбэл Homo neanderthalensis - энэ зүйл нь Евразид 2 саяас илүү жилийн өмнө нүүн ирж суурьшсан) байрыг эзэлсэн байна.
Ойролцоогоор 10,000 жилийн өмнө хүртэл хүмүүс нь жижиг отгийн хэлбэрээр (одоо хүртэл амьдралын энэ хэлбэр байгаа), ан агнаж амьдарч байсан байна. Шинэ чулуун зэвсгийн үеэс газар тариалан эрхлэх болсноор суурин амьдралын эх тавигдаж, амьтан гаршуулан, зарим металлуудыг ашиглаж эхэлжээ. Улмаар худалдаа, нийгмийн харилцаа үүсэж, тосгон байгуулагдан, Ойрхи Дорнод зэрэг бүс нутагт анхны иргэншил бий болжээ.
Ойролцоогоор 6,000 жилийн өмнө, прото-улсууд болох Месопотами, Эртний Египет үүсч, цэрэг, арми, удирдагч, төрийн байгуулалт бий болов. 2,000–3,000 жилийн өмнө Перс, Хятад, Ромын зэрэг эзэнт гүрнүүд бүрэлдэн тогтож, ойр орчмын жижиг улсуудыг өөртөө нэгтгэлээ. Мөн энэ үед шашны анхны урсгалууд үүссэн байна.
Дундад зууны сүүлээр технологийн болон оюуны их үсрэлт гарч, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг бүх салбарууд эрчимтэй хөгжив. Үүний дараагаар газарзүйн, 17-р зуунд шинжлэх ухааны их нээлтүүд хийгдэж, 18 ба 19-р зуун аж үйлдвэрийн хувьсгал гэж нэрлэгдсэн дэвшил гарчээ. Энэ үед төмөр зам, автомашин зэрэг тээврийн хэрэгсэл зохиогдож, нүүрс ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж авав. Төрийн байгуулалтын олон янзын хэлбэрүүд энэ үед үүссэн болно
Илгээх | 1299 хүн уншсан | Бичсэн: Долгормаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (1) | :
Шинэ нийтлэлүүд
ургамлын эс
ургамлын эс ...
моногибрид эвцэлдүүлгэ
Дигибрид эвцэлдүүлэг View more PowerPoint from Долгормаа Борхүү ...
Зүрх
...
эс
...
эс тест
эс тест View more documents from byambka1 ...
Зүрх
2011-04-08 02:17 ...
7-р ангийн бие даалт
7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...
7-р ангийн бие даалт
7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...
Хүний үүсэл хөгжил бие даалт
"Хүний үүсэл" хөгжил сэдвээр 10-р ангийн сурагчдын хийх бие даалтын сэдвүүд: ...
(гарчиггүй)
Наука и техника / Биология / Экология / 11-р ангийн сурагчид шилтүүст ой,тал хээр,говь цөлийн ...
эсийн бүтэц
Хүүхэд бүр өөрсдөө эсийн бүтцийг гарын доорх материал ашиглан 30х30 хэмжээтэй хийгээрэй. ...
цэцэг тарихад юуг анхаарах вэ?
Усалгааг нь тохируул. Ургамлын хөрсөнд ус, агаар аль аль нь хэрэгтэй. Усалгаа нь хэтэрснээс цэцэг ...
Гарын эрүүл ахуй
Гарын эрүүл ахуй А. Саван Нэг удаа гараа савандаж угаахад 20...
Амин дэм ба витамины дутагдал
Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно. Элэг, мах, загас, ...
чимээгүй ясны хулгайч
Ясны сийрэгжилт гэж ямар өвчин бэ? Яс муудаж бага зэргийн бэртэлтэнд хугарч, цуурна. Яс муудсан ч о...
Шинэ сэтгэгдлүүд
- хүний үүсэл видео бичлэгт Зочин:
- 9-р анги бичлэгт номин (зочин):
- 9-р анги бичлэгт номин (зочин):
- Зүрхний бүтэц бичлэгт Зочин: tanar ymar sonin ym be oorsdoo hiij chadahgui baij tiimel ih meddeg ym bol oorsdoo hiigeech
- 9-р анги бичлэгт Bymbasuren (зочин): HDhf
- эсийн бүтэц зураг бичлэгт Зочин: F u
- ургамлын эс бичлэгт Зочин: sain bnu navchni uuregnii talaar medeell ogooch
- Зүрхний бүтэц бичлэгт Зочин: psda shalgaltshdee lalara 128 aar arai hiij orj baihad
- эсийн бүтэц зураг бичлэгт Зочин: Sex uzhe
- эсийн бүтэц зураг бичлэгт Зочин:
- эволюци бичлэгт Зочин:
- Зүрхний бүтэц бичлэгт Зочин: Shal teneg yumaa aytaihan yum
- эсийн бүтэц зураг бичлэгт Зочин: WTF zl2 zurag ni haana bn zailaiche
- эсийн бүтэц зураг бичлэгт Зочин: U