монгол орны газарзүйн тойм
1. Газарзүйн ерөнхий тоймГазарзүйн байрлал. Манай Монгол улс Ази тивийн төвд 1566500 ам дөрвөлжин км талбайг эзлэн оршино. Нутгийн хэмжээгээр дэлхийн нийт улсын дотор 17-р байр эзэлнэ. Манай улсын нутгийн хойт захын цэг хойд өргөрөгийн (х.ө) 52 градус 09 минутад орших Монгол Шарын даваа, өмнөд захын цэг х.ө 41 градус 35 минутад орших Орвог Гашууны бор толгой хоёрын хооронд 1259 км зайтай юм. Хамгийн зүүн захын цэг зүүн уртрагийн 119 градус 56 минутад орших Соёлз уулын Модот хамар , хамгийн баруун захын цэг з.у 87 градус 44 минутад орших Таван Богдын Мааньт уул хоёрын хооронд 2392 км зайтай ажээ. Манай улсын хилийн нийт урт нь 8158 км, үүний 3485 км нь Оросын Холбоот Улстай , 4673 км Хятад улстай залгана. Манай орон бол их газрын орон бөгөөд далайд гарцгүй дэлхийн 30 гаруй улсын 1, далайд хамгийн ойр цэг нь далайгаас 1000 орчим км зайтай оршино. Манай орон Дэлхийн цагийн 6,7,8-р бүсэд ( Баруун 5 аймаг 6, төвийн аймгууд 7, зүүн 2 аймаг 8 дугаар бүсэд ) оршино. Газрын гадарга: Манай улс нь өндөр уул, өргөн тал, уудам хөндий хосолсон гадаргын олон хэв шинж бүхий нутагтай .Нутгийн баруун ба хойд хэсэгт Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс орших бөгөөд Алтайн уулсад Таван богд зэрэг мөнх цаст оргил 20 гаруй бий. Хангайд Отгон Тэнгэр ( 4021 м) , Хөвсгалд Мөнх Сарьдаг 3461 м уулууд мөнх цастай . Хэнтийн Асралт Хайрхан 2800 м зарим жил цастай өнждөг. Монгол Алтайн нуруу нь Манай улсын баруун захаас зүүн урагшаа 900 гаруй км үргэлжилж улмаар Говь-Алтайн нуруу болж 700 шахам км үргэлжилнэ. 3500-4374 м өндөр. Хангайн нуруу нь 3000-4021 м өндөр бөгөөд нутгийн баруун хэсгээс мөн зүүн урагшаа чиглэлтэйгээр 800 орчим км үргэлжилнэ. Хэнтийн нуруу нь 2000-2800 м өндөр бөгөөд нутгийн зүүн хойд хэсгээс баруун урагшаа чиглэлтэйгээр 300 гаруй км үргэлжилж төгсгөл нь хангайн нурууны зүүн захтай нийлнэ. Ингэж манай орны нутгийн хойд хэсэгт уулсын нумарсан тохой үүсдэг юм. Өнөөгийн манай нутагт эрт цагт далай байсан бөгөөд нутгийн ихэнх хэсэг нь эртний төрмөлийн эриний пермийн галавт болсон герцины хөдөлгөөнөөр уснаас чөлөөлөгджээ. Манай орны Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уул нь шинэ төрмөлийн эриний сүүлчээр болсон альпийн уул тогтох хөдөлгөөнөөр үүссэн бөгөөд одоо ч энэ уулсын гадаргын хэлбэр бүрэн тогтож чадаагүй байгааг үе үе болдог газар хөдлөлтүүд гэрчилнэ. Манай нутгийн дундаж өндөр нь 1580 м бөгөөд энэ нь дэлхийн хуурай газрын дундаж өндрөөс 700 метрээр их гэсэн үг. Нутгийн 80 гаруй хувь нь 1000 метрээс илүү өргөгджээ. Зүүн ба зүүн өмнөд хэсэгт уудам тал оршино. Тэнд үнэмлэхүй өндөр нь 560-1000 м байна. Манай орон ашигт малтмалаар нэн баялаг. Манай нутгаас алмаз олдсоноос гадна онгонит, армострангит зэрэг шинэ эрдсүүд олджээ. Фосфоритын нөөц бас их. Одоо нефть олборлохоор эрэл хайгуул хийж байна. Манай бараг бүх аймгийн нутагт нүүрс бий. Уур амьсгал. Манай орон эх газрын төв хэсэгт их өндөрлөгт далайгаас алслагдан оршдог учраас эх газрын эрс тэс уур амьсгалтай болжээ. Өвөлдөө 1-р сард –50 хэмээс давж хүйтрэх, зун 7-р сард +40 хэмээс хэтэрч халах явдал гардагаас гадна нэг хоногийн температурын зөрөө 30 хэм хүрэх явдал ч бий. Манай улс Дэлхийн хамгийн (жилдээ 250 хоног) цэлмэг тэнгэртэй орны нэг бөгөөд мөн нар гийгүүлэх хугацаа (2600-3300 цаг) ихтэй орны нэг. Бүрхэг өдөр цөөнтэй нарлаг орон. Хур тунадас багатай жилдээ хойд хэсэгт 300-400 мм, өмнөд хэсэгт 200 мм-ээс бага тунадас унана. Өвөл цас багавтар орно. Агаар ерөнхийдөө хуурайвтар, харьцангуй чийг багавтар, өмнөд хэсэгтээ ялангуяа хавар салхи ихтэй. Салхитай өдөр олон бөгөөд салхины хурд өмнө зүгийн нутагт хаврын цагт дунджаар 7 м/с орчим байх бөгөөд 40 м/с хүрэх явдал ч бий.Гадаргын ус. Манай улсын нутаг гадаргын ба газрын дорхи усаар тийм бага биш. Нийтдээ 67 мян.км урттай гол горхи, 4 мянгаад булаг шанд бий. Нутгийн хойд хэсэг нь гадаргын ус гол мөрөн нуураар өмнөд хэсгээсээ илүү. Гол мөрдийг Хойд мөсөн далайн, Номхон далайн болон Төв Азийн гадагш урсгалгүй гэж 3 ай савд хуваана. Том гол мөрд гэвэл Хойд мөсөн далайн савын Сэлэнгэ мөрөн /992 км/ , Номхон далайн савын Хэрлэн, Онон, Төв Азийн гадагш урсгалгүй савын Завхан, Ховд зэрэг юм. Манай гол мөрд усны эрчим хүчний нөөц ихтэй, цэвэр цэнгэг устай бөгөөд зуны борооны үед үерлэдэг. Манайд 100 ам дөр. км-ээс илүү талбайтай нуур 16 байгаагийн хамгийн том нь Увс нуур (3360 ам дөр.км) юм. Гол мөрд нуурууд нь загасаар баялаг. Гол мөрд нуурын ус нь зун 7-8 сард +15-+23 хэм хүртэл халдаг. Манай урд хэсгийн хээр, говь нутаг жижиг нуур ихтэй бөгөөд говь цөлд баян бүрд элбэг, говь хээрийн бүсэнд газар дорхи усны нөөц их бий. Өмнөд хэсэгт хүн малын ундаанд газар дорхи усыг хэрэглэдэг. Манай оронд халуун хүйтэн рашаан 400 орчим байгаагийн дотроос Хужирт, Жанчивлин, Улаанбаатар, Отгонтэнгэр, Онон, Естий, Шаргалжуут, Халзан уул, Аварга тосон, Могойт, Цэнхэрийн, Утаатминжүүр , Ерөө, Гурван нуур зэрэг нь их нэрд гарсан юм.
Хөрсөн бүрхэвч. Манай орон уудам их нутагтай учраас хөрсний олон хэв шинж бий болжээ. Нутгийн хойд хэсэгт хар шороон маягийн хөрс тархсан бол төв хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн (төвийн зүүн хэсгийн тал, хээрийн) 50 гаруй хувьд хүрэн хөрс тархсан юм. Хойд хэсгийн хар шороон маягийн хөрстэй нутагт газар тариалан хөгжүүлсэн. Тариаланд тохиромжтой хөрс нийтдээ 1,6 сая гаруй гектар талбайтай. Манай орны хойд хэсгийн уулархаг нутгаар ой тайга, ойт хээр, төвийн ба зүүн хэсгээр хээрийн, өмнө хэсгийн нутгаар говийн, хамгийн урд захаар цөлийн байгалийн бүс оршиж байна. Өндөр уулуудад ойн дээд хилээс дээш тагийн бүс, түүнээс дээш мөнх цастай.
Ургамалшил. Манай орон нийтдээ 4000 орчим зүйлийн ургамалтай. Монголын унаган ургамал олон бий. Манай орны хойд хэсэгт ой хөвч тархсан. Энд шинэс, нарс зэрэг мод, өмнөд хэсгийн говь нутагт заг мод ургана. Нийтдээ нутгийн 9,6% буюу 15 сая гаруй гектар талбайд ой тархжээ. Ой модны 72% шинэс юм. Том гол мөрдийн хөндийд шугуй ихтэй. Нууруудын эргээр зэгс, шагшуурга элбэг ургана. Улсын нутгийн 1.22 сая ам дөр. км талбайг малын бэлчээрийн, 20 мянга ам дөр. км талбайг хадланд ашигладаг. Үйлдвэрийн түүхий эд, эмийн ургамал нэн элбэг. Жишээлбэл: Дэлхийд ховордсон эмийн ургамал лидэр, чихэр өвс, хунчир, чацаргана элбэг ургана. Дэлхийн чацарганы бутны 80% нь манайд ургадаг гэсэн тооцоо бий. Манай улс ховордож байгаа ургамал амьтнаа бичсэн Улаан номыг 1987 онд гаргасан юм. Амьтны аймаг Манай орон амьтны аймгаар баялаг. 15 мянган зүйлийн шавьж, 300 орчим зүйлийн хоёр нутагтан, мөлхөгчид, 80 - аад зүйлийн загас, 415 зүйлийн шувуу, 140 гаруй зүйлийн хөхтөн амьтантай. Эдгээрийн дотроос цагаан зээр (1 сая орчим ) хамгийн элбэг тохиолдох бөгөөд тарвага, үнэг, чоно, ой хөвчид баавгай, бор гөрөөс зэрэг амьтад элбэг тохиолдоно. Зөвхөн ойн буга гэхэд л 139 мянга бий гэсэн тооцоо бий. Эдгээрээс дэлхийд нэн ховордсон учир байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон амьтан олон бий. Манай орны гол мөрд загасаар элбэг. Ан агнуурын хууль ёсоор дараах амьтдыг агнах явдлыг хориглосон байна. Үүнд: хулан, тахь, буга, согоо, цаа буга, хандгай, мазаалай, хавтгай, янгир, тэх, аргаль, угалз, хар сүүлт, хүдэр, бөхөн, ирвэс, минж, халиу, булга, суусар, хилим загас, хун, хотон, хойлог, гургуул, тас, ёл, сар, бэгбаатар, шар шувуу ууль, тоншуул зэрэг 32 зүйл амьтан, жигүүртэн шувууд болно. Мөн олон амьтныг агнах хугацааг тогтоосон байна. Ер нь монгол оронд 13 дугаар зууны үед ой ангийн хууль дүрэмтэй байсан бөгөөд 1640 онд халиу, булгыг хулгайгаар агнахыг, 1720 онд Их хүрээний хавьд ан гөрөө хийхийг хуулиар хориглон хамгаалж байсан сайхан уламжлалтай юм. Монголын нутгийн Дэлхийн онцлог газрууд Аливаа улс орон өөрийн нутагтаа бусад улс орныхоос юугаараа онцлогоор нь бахархан үздэг. Монгол орон дэлхийд онцлог газар нутаг олонтой. Үүнийг дурдая 1. Өвлийн цагт манай нутагт Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын агаарын их даралтын төв тогтмол үүсдэг. Увс Хяргас нуурын хотгорыг хамарсан энэ нутгийг газарзүйн ухаанд Агаарын их даралтын Азийн төв гэж нэрлэдэг. 2. Дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойшоо түрж орсон манхт элс бол манай Увс аймгийн Зүүнговь сумын нутаг дахь Бөөрөгийн элс юм. Энэ элсний хойд зах нь хойд өргөрөгийн 50 градус 18 минутад хүрсэн бөгөөд энэ нь Канадын Өмнөд хэсэгтэй зэрэгцэж байгаа юм. 3. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын урагшаа түрж орсон ул хөрсний үргэлжилсэн цэвдэгийн хамгийн урд зах нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Дарагт уул хавьд хүрчээ. Энэ нь Газрын Дундад тэнгисийн хойд эрэгтэй бараг зэрэгцэж байгаа гэсэн үг. 4. Бөөрөгийн манхт элс, цэвдэгийн хамгийн урд зах хоёр нь хоорондоо 700 орчим км зайтай бөгөөд харьцангуй ийм бага зайнд говь цөл нь хойшоо, цэвдэг хөрс нь урагшаа түрж зөрчихсөн газар Дэлхийд Монголоос өөр газарт байхгүй. 5.Хэнтийн нурууны төгсгөл болох Цогт Чандмань уул нь Дэлхийн усны гурван ай савын хагалбар болдог. Улаанбаатараас зүүн урагш 80 орчим км –т орших 1854 м өндөр энэ уул Хойд мөсөн далай, Номхон далай, Ази тивийн гадагш урсгалгүй савуудын усны хагалбар болдог. 6. Хөвсгөл аймгийн нутаг дахь Сангийн Далай нуурын дэргэдээс баруун тийш Увс аймгийн нутаг дахь Хан хөхийн нурууны Хангилцагийн голын эх хүртэл 400 шахам км үргэлжилсэн хагархай нь газар хөдлөлөөр үүссэн дэлхийн хамгийн урт бөгөөд хамгийн шулуун хагархайн нэг юм. 7. Дэлхийн экватор, хойд туйл хоёрын газрын дунд орших хойд өргөрөгийн 45 дугаар зэргэд, мөн анхны ба 180 дугаар голдож 2-ын мөн газрын дунд орших зүүн уртрагийн 90 дугаар голдож гэсэн 2 чухал шугам манай улсын нутгаар өнгөрдөг. 8. Хүний аж ахуйн үйл ажиллагаанд бараг нэрвэгдээгүй ой, тайга тал хээр, говь цөл нутгийн аль аль нь Монгол оронд байна. Монголдоо онцлог газрууд 9. Манай улсын нутгийн Хүйс ( Төв цэг) нь Өвөрхөнгай аймгийн Бүрд сумын төвөөс урагш 13,5 км газарт хойд өргөрөгийн 46 градус 52 минут , зүүн уртрагийн 103 градус 50 минутын соливцлолд Өвөр Хөшөөтийн булгийн эхэнд оршдог юм. Улсын нутгийн Хүйсийг дэд профессор Ш.Шагдар 1979 онд тодорхойлж 1989 онд газар дээр нь чулуун овоо босгосон юм. Улсын нутгийн Хүйсэд зориулсан хүндэтгэлийн суваргыг нутгийнхан 1993 онд босгосон байна. 10. Манай улсын хамгийн өндөр уул бол Алтай Таван Богд уулын оргил Хүйтэн уул 4374 м өндөр юм. Хамгийн нам дор газар бол Дорнод аймгийн Эрээнцав сумын нутаг дахь Хөх нуур 560 м өндөрт оршино. 11. Хамгийн өндөрт оршдог аймгийн төв нь далайн төвшнөөс дээш 2181 м өндөрт орших Говь-Алтай аймгийн төв Алтай хот юм. Хамгийн нам дор газар оршдог аймгийн төв нь далайн төвшнөөс дээш 626 м өндөрт оршдог Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот юм. 12. Хамгийн өндөрт оршдог сумын төв бол далайн төвшнөөс дээш 2400 м өндөрт оршдог Ховд аймгийн Дуут сум юм. Хамгийн намд оршдог сумын төв нь далайн төвшнөөс дээш 600 м өндөрт оршдог Дорнод аймгийн Эрээнцав сумын төв юм.
Илгээх | 2954 хүн уншсан | Бичсэн: Долгормаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (2) | :



Шинэ нийтлэлүүд
ургамлын эс
ургамлын эс ...
моногибрид эвцэлдүүлгэ
Дигибрид эвцэлдүүлэг View more PowerPoint from Долгормаа Борхүү ...
Зүрх
...
эс
...
эс тест
эс тест View more documents from byambka1 ...
Зүрх
2011-04-08 02:17 ...
7-р ангийн бие даалт
7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...
7-р ангийн бие даалт
7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...
Хүний үүсэл хөгжил бие даалт
"Хүний үүсэл" хөгжил сэдвээр 10-р ангийн сурагчдын хийх бие даалтын сэдвүүд: ...
(гарчиггүй)
Наука и техника / Биология / Экология / 11-р ангийн сурагчид шилтүүст ой,тал хээр,говь цөлийн ...
эсийн бүтэц
Хүүхэд бүр өөрсдөө эсийн бүтцийг гарын доорх материал ашиглан 30х30 хэмжээтэй хийгээрэй. ...
цэцэг тарихад юуг анхаарах вэ?
Усалгааг нь тохируул. Ургамлын хөрсөнд ус, агаар аль аль нь хэрэгтэй. Усалгаа нь хэтэрснээс цэцэг ...
Гарын эрүүл ахуй
Гарын эрүүл ахуй А. Саван Нэг удаа гараа савандаж угаахад 20...
Амин дэм ба витамины дутагдал
Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно. Элэг, мах, загас, ...
чимээгүй ясны хулгайч
Ясны сийрэгжилт гэж ямар өвчин бэ? Яс муудаж бага зэргийн бэртэлтэнд хугарч, цуурна. Яс муудсан ч о...
Шинэ сэтгэгдлүүд
- хүний үүсэл видео бичлэгт Зочин:
- 9-р анги бичлэгт номин (зочин):
- 9-р анги бичлэгт номин (зочин):
- Зүрхний бүтэц бичлэгт Зочин: tanar ymar sonin ym be oorsdoo hiij chadahgui baij tiimel ih meddeg ym bol oorsdoo hiigeech
- 9-р анги бичлэгт Bymbasuren (зочин): HDhf
- эсийн бүтэц зураг бичлэгт Зочин: F u
- ургамлын эс бичлэгт Зочин: sain bnu navchni uuregnii talaar medeell ogooch
- Зүрхний бүтэц бичлэгт Зочин: psda shalgaltshdee lalara 128 aar arai hiij orj baihad
- эсийн бүтэц зураг бичлэгт Зочин: Sex uzhe
- эсийн бүтэц зураг бичлэгт Зочин:
- эволюци бичлэгт Зочин:
- Зүрхний бүтэц бичлэгт Зочин: Shal teneg yumaa aytaihan yum
- эсийн бүтэц зураг бичлэгт Зочин: WTF zl2 zurag ni haana bn zailaiche
- эсийн бүтэц зураг бичлэгт Зочин: U