Тавтай морилно уу!

Биологи

2012-3-23, 01:31

цэцэг тарихад юуг анхаарах вэ?

Усалгааг нь тохируул. Ургамлын хөрсөнд ус, агаар аль аль нь хэрэгтэй. Усалгаа нь хэтэрснээс цэцэг үхдэг.

Бордоо хэтэрвэл хvний биед харшил vvсгэж мэднэ.Тиймээс бордооныхоо орц жорыг сайн тохируулаарай.

Хэрэв та харшилтай бол хайтан, сарнай, кактус сонго.

Бордооны оронд байхууны ханд, өндөгний хальс зэргийг хэрэглэж үндсийг нь гэмтээхгүйгээр хөрсийг нь сийрэгжүүл. Чийгийн хорхой байршуул.

Нэг цонхон дээр 2-3 төрлөөс илvv цэцэг тарих нь ургалтыг нь удаашруулдаг. Мөн нэг дор тарьж болохгvй цэцэг гэж бий. Тухайлбал цахирмаа, сvvт өвс хоёрыг хэзээ ч зэрэгцvvлж тарьдаггvй

Өвөл зарим цэцэг унтаа байдалд шилждэг. Тиймээс энэ улиралд усалгаа, нэмэлт тэжээлээ багасгах хэрэгтэй.

Зарим сайхан цэцэглэдэг ургамал тодорхой хугацаанд цэцгээ гөвж, үзэмж нь буурдаг. Энэ нь таны буруу үйлдлээс шалтгаалаагүй учраас санаа зоволтгүй.

Тасалгааны агаарыг чийлэг байлга.

Хортон шавьж илэрсэн тохиолдолд яаралтай устга.

Ургамал бүрийн хослолыг мэдэж тохируулан суулга.

Хэдийд хэрхэн шилжүүлэн суулгахад суралц.

Ургамал бүрийг шаардлагад нь нийцүүлэн арчилж тордоорой.
 
Сарвалжгана 
   
Тасалгааны бvхий л төрлийн цэцгийг та гэртээ тарьж болно.

 Гоё цэцгийг өөрөө тарьж ургуулан, арчилж тордох танд юу юунаас илүү таашаал авчирч болох юм.

 
Латин нэр : Iresine-Ирезина


Сарвалжганыг тасалгаа болон тагт, цэцгийн мандалд ургуулахад тохиромжтой. Чимэглэлийн навч нь 60 см хүртэл өндөр ургана. Зарим зүйлүүд нь их улаан, навч ухлаадастай, ногоон шар судалтай байдаг. Сарвалжгана нь гэрэлд дуртай ургамал, наранд навчны өнгө улам тодорч улайдаг. Нийт 70 зүйлээс тасалгааны нөхцөлд зөвхөн хоёрхон зүйлийг ургуулдаг. Өсөлт болон бутлалтыг нэмэгдүүлэхийн тулд тайралтыг хавар зунд шилжүүлэн суулгахын өмнө хийнэ.

Дулаан: Өвөлдөө +12С-аас доошгүй.

Гэрэл:
Гэрэлд дуртай гэхдээ хурц нарнаас хол байлга.

Ус: Их хэмжээгээр хэрэглэнэ. Харин өвөлдөө усаа багасга. Хөрсийг хатааж болохгүй.

Агаарын чийг: Навчийг байнга шүрших хэрэгтэй.

Шилжүүлэн суулгах хугацаа: Зайлшгүй хавар.

Үржүүлэх арга: Ишний тайрдсаар хавар, зун үржүүлнэ.  
   
Толботнавч      
 
Латин нэр : Hypoestes-Гипоэстэс

Цэцэг сонирхогчид үүний навчны ягаан толбонд нь болж ургуулдаг. Нарны гэрэл шууд тусахад  түүний ягаан толбууд тодорч гарах бөгөөд сүүдэрт навч нь ногооноороо л байдаг. Залуу ургамал 30-60 см-ийн өндөр биш бутлаг хэлбэр үүсгэдэг. Цайвар хөх ягаан өнгийн цэцэгтэй. Цэцэглэлтийн дараа хэвийн байдалд ордог. Энэ үед нь усалгааг найлзуур гарч иртэл багасгана.
Дулаан: Өвөлдөө 12С-аас доошгүй.

Гэрэл:
Гэрэл зайлшгүй шаардлагатай ургамал. Нарны хурц гэрэлд навчны ягаан толбууд улам тодордог.

Ус:
Хөрс нь байнга чийгтэй байх хэрэгтэй. Хавраас намар хүртэл их хэмжээгээр усалж, өвөл усалгааг багасгах хэрэгтэй.

Агаарын чийг
: Навчийг байнга шүршиж услах.

Шилжүүлэн суулгах хугацаа: Жил бүрийн хавар.

Үржүүлэх арга: Үрээр хавар, ишний тайрдсаар хавар зун үржүүлж болно.   
  
Удамбор     
 
Латин нэр : Ficus-Фикус

Ногоон өнгөтэй зүйл нь  ургуулахад, цоохороосоо хялбар байдаг. Удамборт хөрсний хэт чийгшил тохиромжгүй. Навчаа үе үе угааж байхад илүүдэхгүй. Унждаг удамбор  нь ургуулахад илүү хэцүү агаар, хөрсний чийг харьцангуй их шаарддаг.

Дулаан:
Өвөлдөө 12С-аас доошгүй.

Гэрэл
: Модлог удамборыг өглөөний наранд хэдэн цаг байлгахад тохиромжтой. Жижиг зүйлийн удамборд нар тохиромжгүй.

Ус:
Услах хэмжээг тохируулах хэрэгтэй. Модлог удамборын  усалгааны хооронд хөрс нь хатсан байж болно.

Үржүүлэх арга: Ногоон ишний тайрдсаар зун, модлог зүйлийн удамборыг  үндэслэж үржүүлнэ. Бутлаг хэлбэр нь хэмжээний хувьд жижиг, навчны урт 0,7-7см. Модлог зүйл  нь 20 – 50 см урттай болдог.  
   
Гоодаль     
 
Латин нэр : Zantedeschia- Зантедчиа

Олон наст болцуу хэлбэрийн үндэслэг найлзууртай ургамал. Этиоп Гоодаль нь юүлүүр хэлбэрийн том, урт навчтай,  Цэцгийн нахиа сортоосоо хамаарч 40-150см. Гоодалийн нийлмэл цэцгийн махлаг түрүү нь том биш цагаан бүрхүүлтэй. Өвөрмөц хэлбэрийн юүлүүр шиг том цагаан цэцэгтэй. Нэг цэцэг нь 1-1,5 сарын турш дэлгэрнэ.

Дулаан:
өвөлдөө 8-10C-аас доошгүй

Гэрэл:
Зундаа бага зэргийн сүүдэвтэй газар байлгана.

Ус: Таван сард усалгааг багасгаж 10 хоногт нэг удаа, зургаан сараас усаа нэмнэ. Найман сард багасгаж дараагийн саруудад нэмнэ.

Үржүүлэх арга: гол төлөв үндсээр нь үржүүлнэ. Нэг үндсэнд 2-3 ширхэг  найлзуур байхад тохиромжтой. Гоодалийн хуучин навч унаж, шинээр бий болно. Энэ үед хуучин навчаа авч хаях хэрэгтэй.

Шилжүүлэн суулгах хугацаа: нэг саванд 5-6 жил ургуулаад хөрсийг бүр мөсөн солино.      

Гоё цэцэгт хайтан     
 
Латин нэр - Begonia semperflorens 

Тасалгааны гоё цэцэгт хайтан гурван янз байдаг. Хамгийн гоё нь болцуут хайтангууд. Тэдгээр нь зөвхөн хавар, зун цэцэглэдэг.

1 Унждаг хайтан. Эдгээрийг болцуугаар үрслүүлж болох бөгөөд хавар хүлэр бүхий чийгтэй хайрцаганд суулгана.

Тарих үеийн орчны дулаан 15-20С байхад тохиромжтой. Шинэхэн иш нь 5 см хүрч,саванд шилжүүлэн суулгахад болцууны голч нь 12 см болно. Арай хожуу шилжүүлэн суулгавал голч нь 20 см болдог.

Цагч хайтан

Цэцэглэлтийн дараа усалгааг багасгаж мөчрийг тайран авч, болцууг ухаж аваад хөрсөнд юмуу хүлэртэй шороонд хадгална. Болцуут хайтангуудын цэцгийг саглагар, холтослэг гэж 2 янзад хуваадаг. Цэцгийн голч нь 8-10 см, навчны урт 15-20 см.

2 эрлийз хайтан буюу lorraine ба cheimantha үүнд багтана. Эдгээр ургамлуудын иш нь туяхан учраас тулгуур зайлшгүй хэрэгтэй. 50см хүртэл өндөр болдог. Өвөл цэцэглэдэг. Маш сайн мөчирлөдөг. Залуу ургамлын мөчрийг олшруулахын тулд оройн нахиаг тайрна. Эрлийз хайтангийн зарим цэцгийн голч нь 2.5 см. Цагаан, ягаан цэцэгтэй, гялгар дугуй хэлбэрийн 8 см өргөн навчтай.

3 Eatior эрлийз болцуут Хайтангууд дотор хамгийн гоё нь В lorraine-той ойролцоо боловч харьцангуй том, жилийн 4 улиралд дэлгэрэх цэцэгтэй тул сүүлийн жилүүдэд хамгийн их сонирхол татаж байгаа. Цэцгийн голч 5 см, дугуй хэлбэрийн гялгар навчтай өргөн нь 8 см.

Дулаан:
Өвөл 15С-ас доошгүй, 20С-аас дээшгүй дулаан хэрэгтэй.

Гэрэл: Зун нарны хурц гэрэл тусахаас хол тавь, өвөл өдөрт хэдэн цаг  гэрэлтэй газар байлга.

Ус:
Хайтан нь цэцэглэлтийн үе шатандаа ус чийгийг илүү их шаарддаг учир усалгааг тогтмол сайн хийх хэрэгтэй.

Агаарын чийг: Агаарын чийг харьцангуй их байх шаардлагтай. Шороонд чийгтэй хүлэр хольж өгөх нь зүйтэй. Мөн ургамлын эргэн тойронд нь шүршиж өгвөл сайн байдаг.

Гоё цэцэгт хайтан

Гоё цэцэгт хайтангууд маш олон янз хэлбэртэйгээс тэдгээрийг таньж ялгахад амаргүй. Энэ төрөлд болцуут болон бут хэлбэрт хайтангууд багтана. Цэцэглэлтийн дараа унтаа байдалд ордог. Эдгээр ургамлууд нь гол төлөв жижиг хэмжээтэй, мөнх ногоон, цэцэглэлтийн үедээ болцуут хайтангуудтай харьцуулахад цэцэг нь гоё биш  ч бүтэн жилийн турш навчтай байдгаараа содон. Эдгээр ургамлуудын хэмжээ харилцан адилгүй 15см-ийн өндөртэй жижигхэн бутнаас 3 метрийн урт ороонго хүртэл бий. Гоё цэцэгт хайтанг амжилттай ургуулахад гол анхаарах зүйл нь хуурай халуун өдрүүд, хүйтэн шөнө, нарны хурц гэрлийн шууд тусгалаас болон усалгааг хэтрүүлэхээс болгоомжлох явдал. Гоё цэцэгт хайтангуудыг дотор нь

1. шулуун ургадаг

2. унждаг

3. бут үүсгэдэг гэж ангилдаг.

1. Шулуун ургадаг ургамалд хамгийн том хэмжээтэй хайтангууд орох бөгөөд тэдгээрийг тайрахад 2 метрээс илүү өндөр болдог. Хавар тайрахад илүү мөчирлөдөг. Ургамлаа суулгахдаа том вааран саванд суулгах ба мөчирөө модон тулгуурт уяж өгөх нь зүйтэй. Цэцгийн цацаг нь унжиж байдаг. Жилийн турш цэцэглэнэ. Цэцэглэх ишэн дээр нь 30-60 баг цэцэглэдэг. Час улаан хайтан зуны турш тасралтгүй цэцэглэдэг. Бутлаг Мөнгөнтуал Хайтан нь ховор зүйлд тооцогддог. Навч нь 12см урттай, цэцэг 1.5см голчтой болдог.

Дулаан: Өвөлдөө 15С –аас доошгүй.

Гэрэл: Шууд биш сарнисан гэрэл тохиромжтой. Өвөлд хэдэн цаг нарны гэрэлд тавих нь маш чухал.

Ус:
Хавраас намар болтол хөрсийг нь байнга чийгтэй байлга. Усалгааг хөрсний өнгөн гадаргуу хуурай байх үед хийнэ. Өвөл усалгааг багасгана.

Агаарын чийг: Чийглэг агаар их шаардана. Саванд чийгтэй шороо хүлэр хольж, ургамлыг тойруулан ус шүршихдээ навчаа норгож болохгүй.

Шилжүүлэн суулгах хугацаа: Хавар хийх шаардлагатай.

Үржүүлэх арга: Ишний найлзуур амархан үндэслэдэг. Ялангуяа ишний доод хэсгийн найлзуур илүү тохиромжтой. Үр нь 20С–т соёолно. Бутлаг хайтангуудын тасалгааны зүйлүүдын цэцгийн голч 1.5-2.5см, навчны урт нь 4-20см , 0.7-1.0 метр өндөр ургадаг.

 


Илгээх | хүн уншсан | Бичсэн: Долгормаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

ургамлын эс

ургамлын эс ...

моногибрид эвцэлдүүлгэ

Дигибрид эвцэлдүүлэг View more PowerPoint from Долгормаа Борхүү ...

Зүрх

     ...

эс

...

эс тест

эс тест View more documents from byambka1 ...

Зүрх

2011-04-08 02:17      ...

7-р ангийн бие даалт

7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...

7-р ангийн бие даалт

7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...

Хүний үүсэл хөгжил бие даалт

"Хүний үүсэл" хөгжил сэдвээр 10-р ангийн сурагчдын хийх бие даалтын сэдвүүд:    ...

(гарчиггүй)

Наука и техника / Биология / Экология / 11-р ангийн сурагчид шилтүүст ой,тал хээр,говь цөлийн ...

эсийн бүтэц

Хүүхэд бүр өөрсдөө эсийн бүтцийг гарын доорх материал ашиглан 30х30 хэмжээтэй хийгээрэй. ...

цэцэг тарихад юуг анхаарах вэ?

Усалгааг нь тохируул. Ургамлын хөрсөнд ус, агаар аль аль нь хэрэгтэй. Усалгаа нь хэтэрснээс цэцэг ...

Гарын эрүүл ахуй

Гарын эрүүл ахуй   А. Саван       Нэг удаа гараа савандаж угаахад 20...

Амин дэм ба витамины дутагдал

Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно. Элэг, мах, загас, ...

чимээгүй ясны хулгайч

Ясны сийрэгжилт гэж ямар өвчин бэ? Яс муудаж бага зэргийн бэртэлтэнд хугарч, цуурна. Яс муудсан ч о...

Шинэ сэтгэгдлүүд

«  2014 оны 4-р сар  »
ДаМяЛхПүБаБяНя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 45710 дахь зочин боллоо. Баярлалаа :-)
idiomatic-dormant