Тавтай морилно уу!

Биологи

2012-3-9, 03:57

Монгол орны ойн баялаг

Монгол орны ойн баялаг 2011 оны 05-р сарын 28 18:53:38 , Нийтэлсэн: ochroo_gg@yahoo.com

 


     Ой мод бол олон талын ач холбогдол бүхий байгалийн үнэт баялаг юм. Хүн төрлөхтөн ойгоос мод бэлтгэх, ан шувуу агнах, мөөг, самар, жимс, эмийн ургамал түүх, модны навч шилмүүс, үйс холтос, давирхай, шүүс авах зэргээр ойн баялгийг мод боловсруулах, барилга , хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хими, эмийн үйлдвэрлэлд өргөн ашиглаж, 20 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

     Манай улсын ой 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэх бөгөөд 18.3 сая га талбайтай, 1.4 тэрбум шоометр модны нөөцтэй юм. Ойн санг дотор нь ойн ба ойн бус /хадлан, уулын цагаан энгэр г.м/ талбай гэж ялгадаг.

   Ойн талбайг дотор нь ойгоор бүрхэгдсэн ба бүрхэгдээгүй /мод бэлтгэсэн, түймэрт устсан, тармаг мод г.м/ газраас бүрэлддэг.

      Манaй ойн талбай нь 16.7 сая га талбайтай бөгөөд үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай нь 12.9 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг эзэлдэг. Сөөг торлог, заган ойг оруулахгүй тооцвол, ойгоор бүрхэгдсэн талбай нь 6.7 хувь буюу нийт 10.5 сая га болох бөгөөд энэхүү ойн талбайн 71.4 хувийг шинэс, 9.5 хувийг хуш, 6.3 хувийг нарс, 11.1 хувийг хус, 1.7 хувийг бусад мод, сөөг эзэлдэг.

      Монгол орны ой нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхиар нэн хязгаарлагдмал, түймэр, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан ордог уулын ой юм.

         Тус уулсын ойн сангийн ойгоор хучигдмал талбайн 30 орчим хувийг залуу, дунд насны болон нас гүйцэж яваа ой эзэлдэг. Насны хувьд дундаж нас хушин ойд 138, хар модон ойд 123, нарсан ойд 97, навчит ойнх 40 жил байдаг. Загийг оролцуулахгүйгээр ойгоор бүрхэгдсэн талбайн 1 га-д дунджаар 124 шоометр нөөц ногдоно. Ойн нөөц жилд дундачаар 5.6 сая шоометрээр нэмэгдэж байгаа тооцоо бий боловч ойн 65 хувь нь өндөр уулын бүсэд 15 хэмээс дээш налууд ургадаг байна. Нөөцийн хувьд огтолж ашиглах боломжтой нь шинэс, нарс, хус юм. Шинэс, нарсны ашиглалтын нас 120 жилээс эхэлдэг.

 

Монгол орны ойг экологи эдийн засгийн ач холбогдлоор нь дараах гурван бүсэд ангилна.

1.    Уулын цармын бүслүүрийн болон тусгай болон хамгаалалттай газрын ойг тусгай зориулалтын онцгой бүсийн ойд хамруулах бөгөөд улсын ойн сангийн 48.2 хувийг эзэлдэг.

2.    Хот суурин газрын ногоон бүс, хамгаалалтын зурвас дахь ой, заган ой, баян бүрд орчмын ой, 30 хэмээс дээших налууд ургасан ой хамгаалалтын бүсийн ойд багтах бөгөөд улсын ойн сангийн 45.0 хувийг эзэлнэ.

3.    Үйлдвэрлэлийн зориулалтаар мод модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бусад газрын ойг ашиглалтын бүсийн ойд хамруулах бөгөөд ойн сангийн 6.8 хувийг эзэлнэ.

Сүүлийн жилүүдэд ойгоор бүрхэгдсэн талбай түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдэх, их хэмжээгээр мод бэлтгэх зэргээс болж улсын хэмжээнд 1.4 сая га-гаар хорогдсон тооцоо гарч байна.

      Монгол орны хойд хэсгээр Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс, тэдгээрийн салбар уул толгодыг дагаж ургасан навчит, шилмүүст ой болон говь хээрийн бүсийн ус чийг дутмаг хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицож ургасан заган ой аль нь экосистемийн эрс тэс ялгаатай орчинд ургадаг боловч уур амьсгалыг зөөлрүүлэх, ус чийгийн горимыг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, элсний нүүлт хөдөлгөөнийг тогтоон барих, хүн амьтан, ургамал бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх зэрэг экологийн асар их ач холбогдолтой, нөхөн сэргээгдэх чадвар бүхий байгалийн үнэт баялаг билээ.

        Сүүлийн жилүүдийн цаг агаарын хэт хуурайшилт, ган, ой хээрийн түймэр, технологийн бус мод бэлтгэл болон шавжийн үржин олшрох биологийн зүй тогтолтой холбогдон ой олшрон хэд хэдэн аймаг, сум, нийслэлийн нутгийг хамран голомтлон тархаж байгалийн гамшиг болохуйц хөнөөл учруулж байгаа бөгөөд ойн экосистем өөрчлөгдөн ус зохицуулах, хөрс хамгаалах зэрэг экологийн ач холбогдолт шинж чанар нь алдагдаж улмаар жижиг гол горхи, нуур цөөрөм хатан цөлжилтийн процесс түргэн явагдаж байна. Монгол орны ой модонд 400 орчим зүйлийн хөнөөлт шавьж тэмдэглэгдсэнээс Сибирийн хүр, Өрөөсгөл хүр, Эгэл бийрэн сүүлт, Бургасны бийрэн сүүлт, Нарсны хүр, Якобсоны төөлүүрч, Шинэсний шилмүүс хуйлагч, эвэрт, мөлгөр, холтост, долонч зэрэг 40 орчим зүйлийн хөнөөлт шавьж онцгой хөнөөл учруулж байгааг судалгаагаар тогтоогоод байна.

 


Илгээх | хүн уншсан | Бичсэн: Долгормаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

ургамлын эс

ургамлын эс ...

моногибрид эвцэлдүүлгэ

Дигибрид эвцэлдүүлэг View more PowerPoint from Долгормаа Борхүү ...

Зүрх

     ...

эс

...

эс тест

эс тест View more documents from byambka1 ...

Зүрх

2011-04-08 02:17      ...

7-р ангийн бие даалт

7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...

7-р ангийн бие даалт

7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...

Хүний үүсэл хөгжил бие даалт

"Хүний үүсэл" хөгжил сэдвээр 10-р ангийн сурагчдын хийх бие даалтын сэдвүүд:    ...

(гарчиггүй)

Наука и техника / Биология / Экология / 11-р ангийн сурагчид шилтүүст ой,тал хээр,говь цөлийн ...

эсийн бүтэц

Хүүхэд бүр өөрсдөө эсийн бүтцийг гарын доорх материал ашиглан 30х30 хэмжээтэй хийгээрэй. ...

цэцэг тарихад юуг анхаарах вэ?

Усалгааг нь тохируул. Ургамлын хөрсөнд ус, агаар аль аль нь хэрэгтэй. Усалгаа нь хэтэрснээс цэцэг ...

Гарын эрүүл ахуй

Гарын эрүүл ахуй   А. Саван       Нэг удаа гараа савандаж угаахад 20...

Амин дэм ба витамины дутагдал

Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно. Элэг, мах, загас, ...

чимээгүй ясны хулгайч

Ясны сийрэгжилт гэж ямар өвчин бэ? Яс муудаж бага зэргийн бэртэлтэнд хугарч, цуурна. Яс муудсан ч о...

Шинэ сэтгэгдлүүд

«  2014 оны 11-р сар  »
ДаМяЛхПүБаБяНя
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 56311 дахь зочин боллоо. Баярлалаа :-)
idiomatic-dormant