Тавтай морилно уу!

Биологи

2012-03-23, 14:57

7-р ангийн бие даалт

7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага

хийгээрэй.

Хугацаа: 4-р сарын 15 

Амьтны аймаг

Говь-Алтай аймаг  амьтны аймгаар баян бөгөөд тухайлбал ойт хээр, хээр, говь буюу заримдаг цөл, цөл, өндөр уулын тагийн бүслүүрийн хад асга, ус орчмын шугуй, сэвсгэр элсний амьтад хөршлөн тархжээ. Тухайлбал тагийн бүслүүрийн хөхтөн амьтан аргаль, янгир, ирвэс, түүнчлэн жижиг амьтад хадны баргачин, алтайн огодой, урт сүүлт шишүүхэй зэрэг нь аймаг дахь Монгол Алтайн гол болон түүний салбар уулсад амьдарна. Уулархаг нутагт элдэв янзын шавьжийн бүрдэл тааралдана.

Хээрийн бүсийн болон бусад бүсэд түгээмэл тархсан тарвага, зурам, чоно, хярс, туулай, үнэг, хүрэн зэрэг амьтдын бүлгэмдлийг нэрлэж болно.

Ойт хээрийн буга согоог, буган хандгай, суусар, жирх зэрэг амьтад дархан цаазат хасагт хайрхан зэрэг уул, мөн хар азаргын нуруунд бий.

Говь болон цөлийн бүсийн дархан цаазат хийгээд ховордсон амьтадаас хавтгай, хулан, бөхөн, мазаалай, зэгсний гахай, хар сүүлт, мөн махчин цоохондой зэргийг дурдалтай.

Говь, цөлийн мөлхөгч амьтдаас хонин гүрвэл, могой гүрвэл, могой, замба гүрвэлийг дурдахын сацуу загалт гүрвэл, тэмээн сүүлт могой хоёр зөвхөн Алтайн өвөр говьд оршдогийг хэлэх хэрэгтэй. Мөн говьд шумуул, дэлэнч, хөх түрүү зэрэг цус сорогчид элбэг.

Аймагт алтайн хойлог, цагаан ахууна, ятуу, хахилага, ёл, тас зэргээс гадна говьд, хээрийн бүсийн шувуудын гол бүрдэл болох монгол болжмор, талын бүргэд, тэрчлэн говь, цөлийн бүсийн тоодог, хулан жороо, чогчого, зэржгэнэ мэтийг нэрлэж болно. Түүнчлэн хүнд ойр амьдардаг хэрээ, улаан хошуут, хадна тагтаа, сохор элээ, үхэр цахлай байдаг



Илгээх | 1173 хүн уншсан | Бичсэн: Долгормаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

ургамлын эс

ургамлын эс ...

моногибрид эвцэлдүүлгэ

Дигибрид эвцэлдүүлэг View more PowerPoint from Долгормаа Борхүү ...

Зүрх

     ...

эс

...

эс тест

эс тест View more documents from byambka1 ...

Зүрх

2011-04-08 02:17      ...

7-р ангийн бие даалт

7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...

7-р ангийн бие даалт

7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...

Хүний үүсэл хөгжил бие даалт

"Хүний үүсэл" хөгжил сэдвээр 10-р ангийн сурагчдын хийх бие даалтын сэдвүүд:    ...

(гарчиггүй)

Наука и техника / Биология / Экология / 11-р ангийн сурагчид шилтүүст ой,тал хээр,говь цөлийн ...

эсийн бүтэц

Хүүхэд бүр өөрсдөө эсийн бүтцийг гарын доорх материал ашиглан 30х30 хэмжээтэй хийгээрэй. ...

цэцэг тарихад юуг анхаарах вэ?

Усалгааг нь тохируул. Ургамлын хөрсөнд ус, агаар аль аль нь хэрэгтэй. Усалгаа нь хэтэрснээс цэцэг ...

Гарын эрүүл ахуй

Гарын эрүүл ахуй   А. Саван       Нэг удаа гараа савандаж угаахад 20...

Амин дэм ба витамины дутагдал

Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно. Элэг, мах, загас, ...

чимээгүй ясны хулгайч

Ясны сийрэгжилт гэж ямар өвчин бэ? Яс муудаж бага зэргийн бэртэлтэнд хугарч, цуурна. Яс муудсан ч о...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 171787 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax