Тавтай морилно уу!

Биологи

2012-03-22, 16:48

хүний гарал үүсэл хувьсал ба тархалт

Хүн гэдэг оюун ухаант, бодьгал ер нь хаанаас үүсэн бий болов? хэн биднийг бий болгосон юм бэ? Бид сармагчнаас үүссэн үү, аль эсвэл орчин үеийн хүчээ аваад байгаа эзотерик шинжлэх ухааны сургаалуудад гарч буйгаар дээд оюун ухаант бурхад биднийг бүтээв үү?, Харь гаригийнхан бүтээв үү? гэх зэргээр үзүүр хязгаар нь үл харагдах эргэлзлэл дунд оршин амьдарсаар байгаа билээ. Хүний үүсэл гарлын тухай янз бүрийн үзэл баримтлал олон байдаг боловч хүн судлал, анатоми, түүх, амьд бодисын судлал зэрэг шинжлэх ухааны үзэж буйгаар жижиг хүн хар гөрөөс, хүн хар гөрөөс, том хүн хар гөрөөс нь одоогийн байдлаар хүнтэй хамгийн ойр төстэй байгааг нотолсон байдаг. Ген судлалын нотолсноор хүн хар гөрөөс нь хамгийн багаар тооцоход хүнтэй адил бүтэц нь 98,5%-аас доошгүй байна гэж үзжээ. Одоогоос 800-550 түмэн  жилийн тэртээгээс хамгийн эртний хүний өвөг дээдэс болох урт гарт хүн сармагчин  “长臂猴” болон хүн хар гөрөөсөөс “黑 猩 猩” хувьсан бий болсон талаар шинжлэх ухааны материалуудад илүү олон зүйл тэмдэглэгдсэн байна.
     Хамгийн анх Африк тивийн өмнөд элсэн цөлд хүний өвөг дээдэс үүссэн гэж үзсэн бөгөөд удаан хугацааны турш аажмаар өсч үржин дэлхийн өнцөг булан бүрт тархан түгсэн байдаг. Африк тивээс европ тивд, дараа нь дундад ази, австрали, зүүн ази, номхон далай тивээр тархаж хамгийн сүүлд өмнөд болон умард америк тивээр түгжээ. Эрт үед хүмүүсийн өсөлт, төрөлт туйлын удаан байсан шалтгаан нь өлбөрөл, даарч, хөрөх, өвчин тахлаас болдог нь ойлгомжтой бөгөөд байгалийн шалгуурт дасан зохицох чадамж нь хэтэрхий сул буурайгаас тэдний ихэнх нь төрмөгцөө үхдэг байсан бол хамгийн удаандаа хорин жил амьдардаг  байжээ.Мөн балар эртний хүн хоёр хөл дээрээ явах болсныг 300-400 түм жилийн тэртээ гэж мэдээлсэн. Хамгийн эртний ухамсарт хүн одоогоос 30 түм жилийн тэртээгээс үүсэж хөгжсөнийг тэмдэглэсэн байдаг. (美), (A.哈维兰 ”文化人类学”Gultural Anthropology William A Haviland). Хүн судлаач, эзотерик судлаач, түүх судлаачдын илрүүлснээр хамгийн эртний хүн сармагчны чулуужмалын нэг болох өмнөдийн хүн сармагчны чулуужмал олдсон нь хүн судлалыг нэг алхмаар ахиулсан гэж үзэж байна “Өмнөдийн сармагчны олдвор хүний өвөг дээдсийн шинэ нүүр царай” Wolpoff.M 沃 尔 泼的“南 方古猿,古代祖先的新面貌” номондоо энэ талаар дэлгэрэнгүй ярьсан байдаг. Г.Армаагийн “Хүний үүсэл” номонд тусгагдсанаар хүний үүсэл гарлыг судлаач эрдэмтэд дэлхийн олон улс орноос хайгуул, шинжилгээ, судалгаа хийж байсныг дурдаад өнөөдөр дэлхийд байгаа бичнээс хүнтэй хамгийн илүү төстэй гэгдэх 4 зүйл (Горилл, шампанзе, орангутан, гиббон) байна хэмээн үзжээ. Модонд дасан зохицсон хүн дүрст бичнүүд мөчрөөс мөчирт дүүжигнэн явсаар урд хоёр мөч нь илүү хөгжиж урт мөчтэй болсон байдаг. Эрдэмтэд эртхэн үедээ бич хүн болж хувирсан өлгий нутаг нь Африк, Европ, Сибирь, Алс Дорнод хэмээн төсөөлж судалгаа хийж байсан түүхтэй. XIX-XX зууны палентологийн чухал нээлтүүдээс үүдэн Г.Ф.Осборн, Е.Д.Метью, Д.Блек, П.П.Сушкин болон Америк, Оросын эрдэмтэд, Төв Ази ялангуяа Монгол нутагт бич хүн болж хувирсан жинхэнэ өлгий нутаг болох тухай таамаглалаар 1922-1930 онуудад Америкийн алдарт палентологч профессор Г.Ф.Осборнын санаачлагаар Ари хүний үлдэгдэл ул мөр хайлгахаар шинжилгээний багаа Монгол нутагт илгээсэн түүхтэй. Г.Ф.Осборн бичихдээ: Ази тив нь бүх амьтны аймгийн гарал үүслийн өлгий нутаг байсан тухай хариулттай боллоо. Монголын говь цөл нь одоогоос сая жилийн өмнө огт өөр байсан нь гарцаагүй. Тэр үед уур амьсгал нь дулаахан өнөөгийнх шиг хуурай биш мод ургамлаар хучигдсан байжээ. Шинжилгээний ангийн дүгнэлтээр болхи бүдүүлэг эртний хүмүүсийг Африк, Европ руу нүүдэллэхэд хүргэсэн нөхцөл нь сүүлийн 100 мянган жилд говь маш хурдан хуурайшсан нь гол шалтгаан болжээ хэмээн дурджээ. Археологийн олдвороос харахад 4-5 түмэн жилийн өмнө хүн (Хомосапиенсээс) үүсэн бий болжээ гэдгийг шинжлэх ухаан нотолсон байдаг. Харин Хомосапиенс нь сармагчнаас үүсээгүй, “Тэнгэрлэг хүчин” оролцсон гэдэг талаар “Хүний үүсэл” номд тайлбарлан бичсэн байна. Дээд оюун ухаант бурхад, сахиус, тэнгэрүүд хоорондоо харилцан маханбод биед хувилан дэлхий гараг дээр олноороо бууж эхэлжээ. Дэлхийн энд, тэнд “Охидын” улс байгуулагдан оршиж тэд жилийн нэгэн тогтсон хугацаанд тэнгэр нарын бууж ирэх нууранд орсноор жирэмслэн үржиж байсан гэсэн таамаглал бий. Охидын улсын талаар хамгийн дорвитой судалгаа хийсэн хүн нь Францын эрдэмтэн П.Пеллио юм. Хүний төрөлтийг буддын номлол “Дөрвөн хязгаарын төрөх”-д  
    1.Өөрөөс төрөх
    2. Бусдаас төрөх
    3. Хоёулаас төрөх
    4.Шалтгаангүйгээс төрөх хэмээн бичсэн байдаг. Төвдийн баруун нутагт орших охидын улс буюу Энэтхэгийн охидын улс, Төвдийн хойт зүгийн охидын улс, Гималайн охидын улс, Хятадын охидын улс, Японы охидын улс байсныг эрдэмтэн П.Пеллио зохиолдоо дурджээ.
Мөн Буддын номлолд “Төрөлт”-ийг
    1. Өндөгнөөс төрсөн
    2. Умайнаас төрсөн
    3. Чийг дулаанаас төрсөн
    4. Хувилж төрсөн хэмээн бичсэн байдаг. Бид умайнаас л төрөгсөд бөгөөд бусад төрөлтийн талаар бараг л дуулаагүй байдаг. Далд ухааны ном зохиолд мэр сэр харагдсанаар нэгэн омгийн эмэгтэйчүүд нэг нэг өндөг дараад сууж байсан хэмээн бичсэн байсан нь тухайн үедээ сониучирхан гайхаад л өнгөрсөн юм даг. Мөн зарим нэгэн хутагт хувилгаад эхээс төрөхгүйгээр өөрсдийгөө хувилган бүтээж бий болгодог ид шидтэй хэмээн яригдаж байдаг.
“Энэтхэгийн Бабажи гэгээнтэн нэгэн агуйд насанд хүрсэн эр хүний биеийг өөрөө бүтээсэн” хэмээн алдарт Бабажи гэгээнтний тухай номонд бичигдсэн байдаг зэргээр бидний мэдэхгүй арга ухаанаар төрөгсөд ч бaйдгийг илтгэж байна. Мөн хүн төрөлхтний үүсэл гарлын тухай эзотерик ухаан судлаач, тэнгэрийн сахиустай харьцагч Друнвало Мельхиседик “Эртний цэцгийн нууц” зохиолдоо дээд оюун ухаант харь гарагийнхан (Нибуру) алт ухуулах зорилгоор, мөн өөрсдийн эрдэмтдийн хүч чадал ШУ-ны өндөр мэдлэгээ гайхуулан сорих байдлаар хүн амьтан, ургамал цэцэгс, араатан жигүүртнийг урлан бүтээсэн хэмээн нэлээд сонирхол татмаар бичсэн байдаг. 
Бид бол харь дээд оюун ухаантнуудын бүтээл. Бидний үйл хөдлөл, үржил, сэтгэл санаа зэрэг нь бусад сансар гаригуудтай холбоотойгоор оршдог тухай сонирхуулжээ. Биднийг бүтээгчид хоёр хэсэгт хуваагдан нэг хэсэг нь өөрсдийн бүтээлээ хамгаалан, тэдэнтэйгээ эхнэр нөхрийн харьцаа үүсгэн цааш өсч үржин, нөгөө хэсэг нь энэ үнэт бүтээлийг устгах, хорлох зорилго агуулж байдгийг Сатан (чөтгөр) хэмээн нэрлэж биднийг бүтээгч сайн санаатангууд нэгдэж “Шамбалын орон” байгуулан өөр хэмжээст оршин тогтнож хүн төрөлхтний амьдрал, үйл хэргийг дэмжиж байдаг тухай ч оруулсан байна. Иван Катюхин “Соёл иргэншлийн үүсэл” номд Фаэтон хэмээх өндөр оюун ухаант гарагийнхан ус болон хүчилтөрөгчийн дутагдалд орж шилжин суурьших гаригийг хайж эхлэн дэлхийг сонгосон гэнэ. Ингээд нэлээд олон мянган жилийн хугацаанд бэлтгэл хийн Фаэтон гариг дээрх амьтан ургамал, хүмүүсээсээ шилжүүлэх хэсгийг бэлдэн дэлхий дээр үрийг нь цацах ургамал ногоо, үржүүлэх амьтан зэргээ авч, үлдсэн хэсэг нь төрөлх гаригтайгаа сөнөхөд хүрчээ. Гариг сөнөхөөсөө өмнө оршин сууж байсан хүмүүсийн үржлийг зогсоож мөн амьтан ургамал ч нөхөн үржих явцаа зогсоон зарим амьтад, шувууд сүрэг сүргээрээ бие биенээ устган сөнөөж байжээ. Дэлхий рүү нүүхийн өмнө гариг сөнөхийг мэдсэн шиг бүх л араатан жигүүртэн, махчин, өвсөн тэжээлтэнгүүд юун нөгөө бие биенээ идэх дайрах манатай бүгд л ил гарч ирцгээн оршин суух гариг нь мөхөхийг мэдсэн юм шиг, тушаал хүлээх цэрэг шиг дуулгавартай байж ямарч эсэргүүцэл гаргахгүй байсан нь сонирхолтой байв. Мөн ямарч уураг тархигүй гэгдэх жирийн загас жараахай, нялцгай биетнүүд хүнийг эрэг рүү ойртон очиход бөөн бөөнөөрөө хүний зүг шамбааралдан ирж зугатахаа ч мэдэхгүй шавж байсан гэх мэтээр хүний ертөнцийн үүсэл гарлын тухай тоогүй олон мэдээлэл  байдаг.
     Мөн сурвалж бичгээс харахад хамгийн эртний хүн хоёр хөл дээрээ явж эхлээд 200-300 түм жил болсон гэж үздэг байна. 吴 国 盛 ( 科学的历程), Дэлхий дээр хүний үүсэл гарлын тухай маш олон адил бус үзэл баримтлалууд олноор гарч байдгийн бас нэг жишээ бол Хятадын (Лү хүй лин), (罗惠 瞵), чэн зөү лиан“陈 忠良” ,Хү си шүе“ 胡 事 学 ” гурван эрдэмтний дэвшүүлсэн хүний өвөг дээдэс загаснаас, загасны өвөг дээдэс хорхой шавьжнаас үүссэн гэдэг таамаглал эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

 
Нийтийн он тооллоос өмнө 5000 жилийн үед дэлхий гариг дээр зөвхөн 40 сая орчим хүн байсан бол он тооллын эхэн үе буюу одоогоос 2000 жилийн тэртээ болоход дэлхийн хүн ам 2 дуншуур болсон байжээ. Хамгийн эртний ухамсарт хүн үүссэнээс нийтийн он тоолол хүртэл хүн төрөлхтөн дэлхий ертөнц дээр нийт 2500 үеийг улиран солигдож амьдарсан байдаг бөгөөд энэ их урт хугацааны турш 550 дуншуур ”55 тэрбум” хүн дэлхий ертөнц дээр ирээд, буцсан гэдэг бол он тооллоос нааш хоёр мянган жилийн хугацаанд хүн төрөлхтөн нийт 85 үеийг өнгөрүүлж 300 дуншуур ”30 тэрбум” хүн дэлхий ертөнц дээр ирээд буцсан байдаг. Ийнхүү ухамсарт хүн төрөлхтөн буй болсноос нааш нийт 2585 үеийг өнгөрөөж 850 дуншуур “85тэрбум”  хүн дэлхийд ирээд халин явсан байдаг бол харин одоогоор энэ гариг дэлхий дээр 65 дуншуур ”6,5тэрбум” хүн аж төрөн амьдарч байгаа билээ.

Илгээх | 2301 хүн уншсан | Бичсэн: Долгормаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (3) | :

yun vnvv we ain kkkkkk oor bcheh ym oldkv bn uu
Зочин хэзээ бичсэн: 21:08, 2014-01-15 | |
goe ym bna iimerhvv um bchj bgrai
Зочин хэзээ бичсэн: 21:04, 2014-01-15 | |
үнүү
нэргүй (зочин) хэзээ бичсэн: 20:19, 2012-04-26 | |

Шинэ нийтлэлүүд

ургамлын эс

ургамлын эс ...

моногибрид эвцэлдүүлгэ

Дигибрид эвцэлдүүлэг View more PowerPoint from Долгормаа Борхүү ...

Зүрх

     ...

эс

...

эс тест

эс тест View more documents from byambka1 ...

Зүрх

2011-04-08 02:17      ...

7-р ангийн бие даалт

7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...

7-р ангийн бие даалт

7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...

Хүний үүсэл хөгжил бие даалт

"Хүний үүсэл" хөгжил сэдвээр 10-р ангийн сурагчдын хийх бие даалтын сэдвүүд:    ...

(гарчиггүй)

Наука и техника / Биология / Экология / 11-р ангийн сурагчид шилтүүст ой,тал хээр,говь цөлийн ...

эсийн бүтэц

Хүүхэд бүр өөрсдөө эсийн бүтцийг гарын доорх материал ашиглан 30х30 хэмжээтэй хийгээрэй. ...

цэцэг тарихад юуг анхаарах вэ?

Усалгааг нь тохируул. Ургамлын хөрсөнд ус, агаар аль аль нь хэрэгтэй. Усалгаа нь хэтэрснээс цэцэг ...

Гарын эрүүл ахуй

Гарын эрүүл ахуй   А. Саван       Нэг удаа гараа савандаж угаахад 20...

Амин дэм ба витамины дутагдал

Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно. Элэг, мах, загас, ...

чимээгүй ясны хулгайч

Ясны сийрэгжилт гэж ямар өвчин бэ? Яс муудаж бага зэргийн бэртэлтэнд хугарч, цуурна. Яс муудсан ч о...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 172017 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax