Тавтай морилно уу!

Биологи

2012-03-09, 11:12

Монгол орны ургамал

ургамал

Давтагдашгүй онцлогоороо Монгол орны дээд, доод ургамалын бүрэлдэхүүн, тархац нэн сонирхолтой. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ. Манай оронд 120 овгийн 662 төрлийн 2823 зүйлийн дээд ургамал, 38 овгийн 133 төрлийн 930 зүйлийн хаг, 28 овгийн 136 төрлийн 875 зүйлийн мөөг, 60 овгийн 221 төрлийн 971 зүйлийн замаг ургадаг.

МУ-ын “Байгалийн ургамалын тухай” хууль 1995 оны 4-р сарын 11-ний өдөр батлагдсан. Уг хуулиар Монгол орны ургамалыг нөөц хийгээд нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараахь байдлаар ангилна:

1/Нэн ховор - байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон ургамал хамаарна.
2/Ховор - байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.
3/Элбэг - дээрхи 2 ангилалаас бусад ургамал хамаарна

Нэн ховор ургамалын жагсаалтыг УИХ-аас хуулиар баталдаг бол ховор ургамалын жагсаалтыг Засгийн газраас баталдаг байна. Өнөөдрийн байдлаар 133 зүйл ургамалыг нэн ховор ангилалд бүртгэсэн байдаг. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.

Ойн сан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, сөөг, таримал ойгоос бүрдэнэ. Ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн захаас гадагш 1ОО метр хүртэлх газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сан бүхий газарт хамаардаг. Монгол орны ойн сан 140 гаруй зүйлийн мод, сөөгөөс бүрдэж 17 516 186 га талбайг эзэлж байгаагийн 74.2 хувь нь шилмүүст болон навчит ой, 25.8 хувь нь заган ой ажээ. Монгол орны ойн санг экологи-эдийн засгийн ач холбогдлоор нь дараахь байдлаар ангилна:

1/Онцгой бүсийн ой - цармын бүслүүрийн ой, дархан цаазтай газрын онгон бүс, хамгаалалтын бүс, байгалийн цогцолборт газрын онцгой бүсийн ой хамаарна.
2/Хамгаалалтын бүсийн ой – онцгой бүсэд хамаарахаас бусад тусгай хамгаалалттай газрын ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрд, 1ОО га хүртэлх хэмжээний төгөл мод, зураа, сөөг, ширэнгэ, уулын өвөр энгэрийн төгөл ой, ЗО хэмээс дээш налуу газрын ой хамаарна.
3/Ашиглалтын бүсийн ой – дээрхи 2 ангилалд хамаарахгүй бусад ой хамаарна.

Ургамал ашигласаны төлбөр: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн өмчийн газар дахь ургамлыг ашиглахдаа хууль тогтоомжид заасны дагуу төлбөр төлнө. Ургамал ашигласаны төлбөрийн дээд, доод хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг хуулиар тогтооно.

Ургамлыг хамгаалах: Ургамлыг гал түймэр, өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах ажлыг бүх шатны Засаг дарга улсын төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

Нэн ховор ургамал бүхий газрыг тухайн ургамал хамгаалах, нөхөн сэргээхээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхийг хориглоно.

Ургамлыг ашиглах зориулалт: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний, ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний, элбэг ургамлыг судалгаа, шинжилгээний, ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар тус тус ашиглаж болно.

Ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага, ховор ургамал ашиглах зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга тус тус олгоно.

Судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно.

Ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага элбэг ургамлыг хүнсний, техникийн болон ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах зориулалтаар ашиглаж болно.

Эм бэлтгэн найруулах ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага ховор болон элбэг ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно.

Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох журам: Үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өөрийн зардлаар хийлгэж, тухайн ургамлын нөөцийн хэмжээг тогтоолгож, ашиглахыг хүсч буй ургамлын зүйлийн нэр, эрхтэн, ашиглах зориулалт, хэмжээ, хугацаа, нөхөн сэргээх арга хэмжээг тусгасан төсөл боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулж ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага буюу албан тушаалтанд өгнө.Ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох байгууллага буюу албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ургамал ашиглах тухай хүсэлтийг тухайн этгээдийн боловсруулсан төсөл, түүний талаархи мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хүсэлт хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Ургамлыг ашиглах зөвшөөрлийг эрхийн бичгээр олгоно. Эрхийн бичгийг бусдад шилжүүлэн ашиглуулахыг хориглоно. Эрхийн бичигт ургамлыг түүж бэлтгэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, ургамлын зүйлийн нэр, эрхтэн, түүж бэлтгэх хэмжээ, хугацаа, газрыг заана. Тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч ургамал ашиглах эрхийн бичгийг үндэслэн ургамлыг түүж бэлтгэх газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зааж өгнө.

Ургамлыг түүж бэлтгэх журам, хэмжээ, хугацаа: Ургамал ашиглах зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ургамлыг түүж бэлтгэх журам, ашиглахыг зөвшөөрсөн хэмжээ, хугацааг баримтлан түүж бэлтгэнэ.
Ургамлыг гадаад улсад гаргах, гадаадын иргэн түүж бэлтгэх: Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно. Гадаад улсын иргэн нэн ховор, ховор ургамлыг түүж бэлтгэхийг хориглоно.

Илгээх | 2633 хүн уншсан | Бичсэн: Долгормаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (3) | :

Хүсэлт
Балт ургамалын судалгаа байдаг уу.
Tuul (зочин) хэзээ бичсэн: 01:35, 2018-05-09 | |
монгол орний өвөслөг ургамалийн талаар хийсэн судалгаа байна уу байвал 2014-12-01 өдрөөс өмөн энэ blog-доо хийж өгөж туслаач
Зочин хэзээ бичсэн: 16:19, 2014-12-01 | |
Монгол орны балт ургамалын судалгаа хийгдсэн байдаг байх хаанаас олж үзэж болох вэ.
Тулгаа (зочин) хэзээ бичсэн: 07:57, 2014-05-26 | |

Шинэ нийтлэлүүд

ургамлын эс

ургамлын эс ...

моногибрид эвцэлдүүлгэ

Дигибрид эвцэлдүүлэг View more PowerPoint from Долгормаа Борхүү ...

Зүрх

     ...

эс

...

эс тест

эс тест View more documents from byambka1 ...

Зүрх

2011-04-08 02:17      ...

7-р ангийн бие даалт

7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...

7-р ангийн бие даалт

7-р ангийн сурагчид монгол орны амьтдын тухай оньсогоор гарын авлага хийгээрэй.Хугацаа: 4-р сарын 15...

Хүний үүсэл хөгжил бие даалт

"Хүний үүсэл" хөгжил сэдвээр 10-р ангийн сурагчдын хийх бие даалтын сэдвүүд:    ...

(гарчиггүй)

Наука и техника / Биология / Экология / 11-р ангийн сурагчид шилтүүст ой,тал хээр,говь цөлийн ...

эсийн бүтэц

Хүүхэд бүр өөрсдөө эсийн бүтцийг гарын доорх материал ашиглан 30х30 хэмжээтэй хийгээрэй. ...

цэцэг тарихад юуг анхаарах вэ?

Усалгааг нь тохируул. Ургамлын хөрсөнд ус, агаар аль аль нь хэрэгтэй. Усалгаа нь хэтэрснээс цэцэг ...

Гарын эрүүл ахуй

Гарын эрүүл ахуй   А. Саван       Нэг удаа гараа савандаж угаахад 20...

Амин дэм ба витамины дутагдал

Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно. Элэг, мах, загас, ...

чимээгүй ясны хулгайч

Ясны сийрэгжилт гэж ямар өвчин бэ? Яс муудаж бага зэргийн бэртэлтэнд хугарч, цуурна. Яс муудсан ч о...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 171962 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax